Тархины хорт хавдрыг даван туулах нь | S2 E1

Baliar Oodrog - A podcast by Baliar Oodrog

Categories:

Бид "Эмчийн урилга" подкастынхаа хоёрдугаар улиралын дугааруудаар хүнд өвчнийг даван туулж байгаа, өвчнөө хяналтандаа авч чадсан иргэдийг урьж, тэдний сайн туршлагуудыг хуваалцахаар зорьж байна. Энэ удаагийн дугаарт 30 гаруйхан настай, 4 хүүхдийн ээж, тархины хорт хавдар өвчнийг амжилттай даван туулж буй гайхалтай хүчирхэг эмэгтэйг урьж ярилцлаа. Түүний хэлсэнээр "хавдар гэдэг өвчин бол зөвхөн бие махбодийн төдийгүй сэтгэлийн өвчин" юм. Бид бие, сэтгэлийн хүнд байдлыг хэрхэн даван туулах болон тархины хавдар өвчин үүсэх хүчин зүйл, сэргийлэх арга замын талаар ярилцсаныг танд хүргэж байна.