OkoD Audio Experience #34 ЗАЙЛШГҮЙ хэрэглэгдэх 100 Англи нэр томъёо

Baliar Oodrog - A podcast by Baliar Oodrog

Categories:

Дэлхийн жишиг болсон энтрепренершипийн цөм хотууд бүгд англи хэлээр ярьдаг, түүнчлэн энтрепренершип, инновацитай холбоотой судалгааны ажлууд, олон улсын гарааны бизнесийн арга хэмжээнүүд англи хэл дээр явагддаг гэх мэт олон шалтгааныг харвал АНГЛИ ХЭЛ сонгон судлах нь зүйтэй. Тиймээс энтрепренершип, инновацийн өргөн хэрэглэгддэг 100 англи нэр томъёоны монгол орчуулгын талаар ярилцлаа. Таны мэдлэгт нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Би ойр ойрхон өөрийнхөө www.Instagram.com/Okod дээрээ дэлгэрэнгүй эдгээр сэдвүүдээр ярьдаг болохоор дагаарай! Стартап буюу гарааны компани үүсгэн байгуулж, түүнийгээ амжилтад хүрэх тун амаргүй. Статистикаас үзвэл 10 стартап тутмын 9 нь эхний цөөн жилдээ дампуурдаг байна. Тийм боловч өнөө цагт онцгой зарим технологийн стартапууд цахиур хагалж, үнэлгээ нь асар өндөрт хүрсээр байгаа тул компани байгуулж үзээд алдагсад, эрсдэл үүрэгсэд олон болж байна. Тэд компаниа амжилтад хүргэх жорыг хайсаар байдаг бөгөөд хайж буй зүйлийг нь томьёолж өгсөн ном бол Эрик Ризийн "Lean Startup" ном юм. Гарааны бизнесийнхний гарын авлага болсон энэ сайн бүтээлийг Хүмүүн Паблишинг "Дэвшилтэт стартап" нэрээр тун саяхан эрхлэн хэвлүүлснийг өнөөдөр тоймлон танилцуулж байна. Манай номыг захиалах бол 80805299! "OkoPodcast” гэж хэлээд 20% хямдралтай авч болно.