#08 Хасах 18 - Дижитал минимализм

Caak Podcast - A podcast by Caak.mn

Categories:

"Хасах 18" подкастын 8 дахь дугаар сонсогчиддоо хүрэхэд бэлэн боллоо. Бид энэ удаа хэн бүхэнд асар хэрэгтэй сэдвийг хөндөж ярилцлаа. Техник технологийн ололт амжилтууд өдөр өдрөөр нэмэгдэж, цаг минут тутамд асар хурдтайгаар хөгжиж эхэлснээс хойш хүн төрөлхтөн хэдхэн жилийг ардаа орхисон ч бид урьд өмнө нь хэзээ ч хүрч байгаагүй тийм л өндөр оргилдоо аль хэдийн ирчихээд байгаа билээ. Хүн төрөлхтний хийж гүйцэтгэх ажлыг асар ихээр хөнгөвчлөх үйлдлийн систем, техник технологиуд олноор бий болж буй нь бахархмаар хэрэг хэдий ч өдөр ирэх тусам хүмүүс бүтээсэн бүхнийхээ боол нь болоход ойртсоор л байна. Тэгвэл гар утасгүйгээр гадагш гарч чаддаг хүн тун ховор болсон энэ цаг үед мэдээллээс хоцролгүйгээр, техник технологийн хөгжлийг өөртөө хамгийн ашигтайгаар хэрэглэхэд тань туслах Дижитал минимализмийн аргыг энэ удаагийн дугаараараа хүргэж байна.