#77 Catch and kill

UNLOCK Podcast - A podcast by UNLOCK Podcast

Categories:

Өнгөрсөн оны сүүлээр гарсан даруйдаа бүхий л томоохон бэстсэллэр номын жагсаалтанд зүй ёсоор орж дуулиан тарьж буй ном бол Pulitzer шагналын эзэн сэтгүүлч Ronan Farrow-ын бичсэн "Catch and Kill" юм. Зохиогч уг номоороо 2017 онд Холливүүдын томоохон продюсер Harvey Weinstein-ы 80 гаруй эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үзүүлж байсан хэргийг хэрхэн илрүүлсэн, хөшигний цаана ямар дарамттай нүүр тулж байснаа нэгд нэгэнгүй бичжээ. Энэ хэргээс үүдэлтэй давалгаалсан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах #MeToo хөдөлгөөн олон улсыг хамарч, одоо ч Harvey Weinstein-ы шүүх хурал хэрхэн эргэх бол хэмээн олны анхаарлын төвд байгаа юм.